Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Оюутнуудын дунд ходоод, гэдэс, бэлгийн замын өвчин ихэсчээ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран, өнөөдрөөс аравдугаар сар хүртэл “Эерэг хандлага–эрүүл оюутан” өдөрлөг зохион байгуулж эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд оюутнуудыг эрүүл мэндийн сургалт, эмчийн үзлэгт хамруулан, зөвлөгөө өгөх юм байна.
 
Тухайлбал, Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 500 оюутныг “Оюутны хооллолт”, “Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт лекцэнд хамруулж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх аж.
 
НЭМХ-гийн мэргэжилтэн Б.Болорчимэг “Өнгөрсөн жил бид 181 их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн нийт 120 мянга гаруй оюутныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгсөн. Оюутнууд өглөө цайгаа уухгүй түргэн хоол ихээр хэрэглэдэг. Үүнээс болоод ходоод, гэдэс, шүдний өвчинд нэрвэгдэж байна.
 
Түүнчлэн эцэг, эхийн хараа хяналт сул, эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгаагаас үүдэж үр хөндүүлэн, архи, тамхи, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэж байна. Мөн өнгөрсөн жилийн байдлаар бэлгийн замын халдвартай хүмүүсийн 43.4 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна” хэмээв.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)