Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ААН-үүдийн халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах  “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байна. ААН-үүдтэй гэрээ байгуулах хугацаа 30-ний өдөр дуусч, халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс залгана.
 
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас есдүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль,  13 эмнэлэгт халаалт өгөөд байна.
 
 
Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч хаалга цонхоо дулаална уу. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)