Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Анхныбаяр: Хийж байгаа ажилдаа эзэн болж чадвал залуучууд маань дэлхийн хаана ч гологдохгүй

Зочид буудал, рестораны төслийн удирдагч Б.Анхныбаяртай ярилцлаа


•    Сайн байна уу. Та өөрийгөө уншигчидад танилцуулаач?
•    Сайн. Та сайн байна уу? Намайг Билэгсайхан овогтой Анхныбаяр гэдэг. Улаанбаатар хотын уугуул иргэн. Би эрх зүйч мэргэжилтэй боловч зочид буудал, ресторны удирдлагын чиглэлд сүүлийн 10 гаруй жилд туршлага хуримтлуулсан. Туршлагаа Монгол улсад төдийгүй Бүгд Найрамдах Ирланд улсын зочид буудалын болон кофешофын зөөгч, бардантер, зохион байгуулагч, менежерээр 13 жил ажиллах явцдаа хуримтлуулсан. Энэ хугацаандаа “The Glasshouse” зочид буудал, “River Apartments” амралтын орон сууц болон хувийн байшин, “The Brehon” зочид буудал зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцсон. Эдгээр төслүүдийн гүйцэтгэлд ажилласнаар олон улсын залуучуудтай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцах сайхан боломж олдсон.


•    Таны анхны мэргэжил тань өөр гэж сонссон энэ талаараа тодруулаач?
•    Тийм ээ. Би 2000 онд Шихихутуг Их Сургуулийг эрх зүйч мэргэжил, 2001 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын ангийг төгсөөд Улсын дээд шүүхэд тодорхой хугацаанд ажилласан. 2011 онд Ирланд улсын DIT их сургуулийг эрх зүй, Шихихутуг Их сургуулын магистрантураар сурч байна.


•    Та тухайн үед сайн ажилтан байжээ. Хэзээ, ямар шалтгаанаар Ирланд улсыг зорих болов?
•    Би 2002 онд Ирланд руу явсан. Явсан шалтгааны хувьд хамгийн түрүүнд залуу хүний хол явж, юм үзэх гэсэн хүсэл тэмүүлэл их нөлөөлсөн. Товчхондоо дэлхийтэй танилцахыг л хүссэн. Дэлхий ертөнцтөйгөө танилцах бусад улсын соёл, зан заншил, юу иддэг, уудаг, яаж амьдардагийг нүдээрээ үзэхийг бодсон. Бидний үед кино, ном, гадаад яваад ирсэн нэгээнээсээ сонсдог, хардаг байлаа. Ирланд улсад ажиллаж амьдрахдаа 25-30 гаруй улс руу аялаж, олон улсын маш олон найзуудтай болсон. Нэг чухал зүйл бол санхүүгийн эрх чөлөөтөй болохыг хүссэж байсан шүү.


•    Та мэргэжлийн бус хүн мөртөө яаж зочид буудлын салбарт олон улсын мэргэжилтэнгээс гологдохгүй хамтарч ажилласан бэ?
•    Ажиллаж эхлэхэд хүнд байлаа. Мэдэхгүй, чадахгүй зүйлс байнга тулгарч байсан. Гэхдээ бага, дунд, дээд сургуулиас сурсан мэдлэг хэзээ ч хаана ч гологдож байгаагүй. Би олон улсын залуучуудтай хамт ажиллаж байхад нэг л зүйлийг харсан. Бүгд л нэг үеийн залуучууд хийж сурахын төлөө, тэмүүлэлтэй бас хариуцлагатай байсан. Герман, Итали, Франц, Ирланд, Испани гэх мэт орны залуустай хамт ажиллахад би хэлгүй, энэ салбарын хүн биш, бас Ази хүн, гэрээсээ хол, мөнгөгүй гэж хойшоо суугаагүй ээ. Би тэд нараас суралцаж, яаг тэд шиг хамт алхахыг хүссэн. Би тэд нарт Монголоо танилцуулж, яаж төрлөх орноороо бахархаж болдгийг заасан шүү. Бид чинь ямар их түүхэн баялагтай, яриад дуусашгүй, уншаад барихгүй, зан заншил, урлагын сан хөмрөгтөй гэдгийг би өөрөө ойлгож бас тэдэнд ойлгуулж байлаа.


•    Та ажиллаж байсан зочид буудлынхаа талаар жаахан зүйлс тодруулах уу?
•    Миний ажиллаж байсан зочид буудал 350 өрөөтөй, 100 өрөө бүхий амралтын байшинтай, 2500 хүний суудалтай концерт, хурал, сагсан бөмбөгийн заалтай, гольф болон газрын теннисын талбай, 25 метрын урттай усан бассейн, хүүхдийн усан парктай гээд хүний амралтаараа хийж болох бүх спорт, урлагийн газрын цогцолбор байлаа. Гэр бүлээрээ амрахад тун тааламжтай газар. 300 гаруй ажилчидтай, тэдний 200 нь олон улсын залуучууд ажилдаг, их завгүй газар. Улаанбаатарт ирэхээсээ өмнө “Google”  компаний гурван өдрийн 1100 гаруй оролцогчтой олон улсын хурал чуулганыг амжилтай зохион байгуулсан.


•    Та Монголд шинээр ашиглатанд орсон зочид буудалуудад ажиллаж үзсэн үү?
•    2012 онд Улаанбаатар хотдоо ирж “Ramada” зочид буудалд Дэд ерөнхий менежерийн алба хашсан. Тухайн үед Улсын эдийн засгийн өсөлтийн ид үедээ байсан болхоор ажил хэвийн байсан. Өнөөдөр нэгэн буудлын төсөл дээр мөн зөвлөхөөр ажиллаж байгаа. Зочид буудлын салбар өнөөдрийг хүртэл үйлчилгээний хүчтэй өрсөлдөөн байхгүй. Бүгд л нэг хэвийн байна. Өнөөдөр шөнө 4000 ор хоосон зарагдахгүй Улаанбаатарын хэмжээнд хонож байгаа. Уул нь нэг ороо 99 доллараар зарсан бол улаанбаатар хотод үлдэх хөрөнгө оруулалт байлаа. Зочид буудлын зочдын 90 хувь нь гадаадын зочид байна. Тэгэхээр бид зочдынхоо соёл, зан заншил, ямар хоол иддэг, юу сонирходгийг мэдэх ёстой. Зочдын сэтгэл ханамж хамгийн чухал гэдгийг Монголчууд ойлгох хэрэгтэй байгаа юм. Зочид бол ямар том шилэн байшинд буух нь сонин биш. Харин үйлчилгээ, сэтгэл ханамжийн баталгаа, зочидод санал болгож буй үйлчилгээгээ бүрэн дүүрэн, соёлтой хүргэж байна уу гэдэг нь хамгийн чухал юм. Миний анзаарснар Монголчуудын нэг алдаа бол маш олон үйлчилгээ санал болгоод түүнийгээ бүрэн дүүрэн хүргэж чаддаггүй. Зочин бол бидний санал болгосон хоол, ундаа, ор, цэвэрхэн өрөө, байшин, орчин, үйлчилгээг асуудаг. Манай зочид буудлуудын үйлчилгээ сэтгэлд хүртэл үйлчилж чаддаггүй асуудал өдөр тутам тулгардаг.


•    Та зочид буудлын үйлчилгээ  муу гэж хэлэх үү?
•    Үйлчилгээг би шууд муу гэж хэлэхгүй. Дэлхийн буудлуудын үйлчилгээний талаар зочдын бичдэг цахим хуудас бий (tripadvisor.com) тэнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын зэрэгтэй зочид буудлуудын тухай бичсэн байгаа. Нийт зочдын сэтгэгдэл бол магтсан баярласан байдаг. Гэхдээ бидний “хайнга зан” нь үйлчилгээнд маш муугаар нөлөөлж байна. Манайхан зочдынхоо яг юу хүсээд байгааг ойлгохгүй бас мэдрэхгүй л байна. Ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ. Бидэнд хугацаа хэрэгтэй.  Би гадаадын зочидтой Улаанбаатар хотын зочид буудлаар үйлчилүүлж явахад нэг л зүйлийг харсан. Менежментийн зүгээс ажилчиддаа сургалт, стандарт үйлчилгээ гэдгийг сайн ойлгуулж мэдээлэлээр хангаагүй харагддаг. Том зочид буудлын ерөнхий менежер, өмчийн эзэн манай буудал соёлтой үйлчилгээтэй гэж боддог боловч бодит амьдрал дээр нэг жижигхэн хөөрхөн зөөгч, угтагч л таний ирээдүйн бизнесыг шийдэж байна шүү дээ. Товчхондоо туршлагагүй, сургалтгүй ажилтанууд зочид буудал, рестораны бизнесийн ирээдүйг тодорхойлж байна. Яагаад гэхээр тэр зөөгч ажилтаны харилцаа, хандлагаас шалтгаалж зочин дахин энэ будалд ирж үйлчлүүлэх үгүйг шийднэ шүү дээ. Тэр болгон зочидтой эзэн, ерөнхий менежер уулзаж харицаж чадахгүй.


•    Гадаадын залуус үйлчилгээний салбартаа ажилдаг уу?
•    Гадаадын бидний үздэг киноны од, дуучид бүгд залуу байхдаа зочид буудал болон үйлчилгээний салбарт зөөгч, цэвэрлэгээ хийж үзсэн байдаг. Залуу, оюутан насанд хамгийн хурдан мөнгө олох арга бол үйлчилгээний салбарт ажилд орох. Ямар нэгэн өндөр шаардлага байхгүй, хурдан сурах боломжтой ажил бас дээр нь сайхан хамт олонтой болдог. Оюутан болоод чөлөөт цагаараа үйлчилгээний салбарт ажиллаж мөнгө олох гэтэл манай залуус гологдоод байдаг. Яагаад аяга болон тавга ширээн дээр эвтэйхэн тавьж чадахгүй байна, хүнтэй мэндлэж чадахгүй байна вэ гэхээр гэрийн өдөр тутмын ажлыг хийлгэж сургаагүй, хэвшүүлж чадаагүй болхоор үйлчилгээний салбарт ажилахаар тэр ажил нь үнэхээр хүнд хэцүү болж харагдаад байдаг.


•    Та залуучуудад юу гэж зөвлөмөөр байна вэ?
•    Гадаадад гарч суралцах, ажиллахыг залуучууд хүсэж байгаа. Бүгдээрээ улсын тэтгэлэгээр, мөн гэр бүлийнхээ дэмжлэгээр байхгүй шүү дээ. Тэгэхээр манай залуус ямар нэгэн байдлаар үйлчилгээний салбарт ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл гадаадад очоод шууд ажилд орох газар бол үйлчилгээний салбар. Таны өмнө нэг аяга кофе, цай авчирч тавихад түүний ард ямар том үйл ажиллагаа явдагийг тэр болгон мэддэггүй. Залуус бол нэгхэн аяга кофег хүний сууж байгаа ширээ дээр тавиж чадна гэж боддог. Гэтэл байдал өөр шүү дээ. Чи тэр кофег хийж чадах уу, ямар аяганд хийх, сүүтэй, сүүгүй, сүү нь дотороо халуун, хүйтэн, үнээ сүүгээр эсвэл ямааны сүүгээр,  хөөсөрсөн, өтгөн,  чихэртэй, чихэргүй, чанга амттай, хэвийн амттай, жимстэй, жимсгүй, мөстөй, мөсгүй гээд л маш олон төрлөөр хийж болно. Миний гараас 26 өөр төрлийн амттай кофе гаргаж зарж байсан. Чи энэ бүхнийг мэдэж байж нэгхэн аяга кофе хийж сурна шүү дээ. Хурдан ажилтай байр, хоол, интернет, утасны төлбөрөө төлөх арга бол үйлчилгээний салбард ажиллах. Хүн бүхэн өөр өөрийн чадвартай байх тэрийгээ хөгжүүлээд, хийж  байгаа ажилдаа эзэн болж чадвал залуучууд маань дэлхийн хаана ч гологдохгүй сайхан амьдарна.


•    Одоо таны сонирхолын талаар ярилцъя. Та ямар спортоор хичээлдэг вэ?
•    Уул руу аврах, алхах дуртай өнгөрсөн өвөл Хан Хэнтийн ноён оргил Асралт хайрханд гарсан. Тэвчээр, эр зориг шаардсан шүү. Энэ өвөл түүнээс илүү өндөр оргил руу гарна гэсэн бодолтой байгаа. “Сковаш” буюу хананы теннисээр бас хичээлдэг. Монголд энэ спортын хөгжлүүлэх зорилгоор “Урбан Сковашын Холбоо” байгуулан Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Улаанбаатар хотдоо хананы теннисийн (сковаш)-ын спорт хөгжүүлэх, сурч мэдсэнээ хотынхоо залуусдаа зааж, чөлөөт цагаа зөв, сонирхолтой өнгөрүүлсэй гэж хүсч байгаа. Бас фитнесс орж төмөр өргөх дуртай. Амралтын өдөрөөрөө “UB hiking” клубынхээ залуустай хамт өглөө уул руу алхаж байгаа, гэртэй биш ямар нэгэн байдлаар өөрийн дуртай зүйлээ хийхэд цаг гаргахыг хичээдэг.


•    Урлаг сонирходог уу?
•    Урлагын мэдрэмжгүй бол та энэ ховроог яаж туулна гэсэн бодол төрдөг. Урлаг бидний амьдарлын  салшгүй хэсэг. Дуу хөгжим, бүжиг, кино үзэх туйлын дуртай. Өнөөдөр салса бүжиг сурч байгаа. Манай залуус бүгдээрээ чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхийн төлөө цаг, хөрөнгө зарцуулдаг болсон байна. Би энэ залуусын адил хамт алхаад л яваад байна аа.  


•    Хотын соёлын талаар юу гэж боддог вэ?
•    Намайг Европод очиход тэд намайг хотын соёлгүй гэж буруушааж байгаагүй ээ. Би тэд нарыг дуурайгаад, дагах ёстой дүрмийг нь дагасан. Түүнээс биш заавал өөрийнхөөрөө байна гээд бүдүүлэг зан гараагүй ээ. Манай орон нутгаас ирсэн залуус Улаанбаатар хотод орж ирээд нийтээрээ дагаж мөрдөж байгаа дүрмийг дагаад хийсэн дээр. Тэгвэл тэдний амьдрал зөөлөн, элдэв янзын хүн дээр очиж асуух шаардлагагүй болно шүү дээ. Бусадтай зөрөлдөхгүй, танийг хэн ч буруушааж шүүмжлэхгүй. Сүүлд нь нэмж хэлэхэд залуус бид амьдралын зөв хэвшилд орчихвол,  та эмнэлэг явж оочирлохгүй, элдэв янзын бөө, багшаас очиж амьдралаа асуугаад байх шаардлагагүй, элдэв хэл аманд ороод байхгүй болов уу гэж хэлмээр байна. Та өнөөдөр өөрөө өөртөө эзэн болж амьдрах шиг сайхан зүйл энэ ховроо дээр байхгүй ээ. Би өнөөдөр сурч мэдсэнээ бусдадаа хуваалцахыг л хүссэн болхоор монголдоо буцаж ирсэн.

 

 Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье
 Би бас танд баярлалаа өөрийн студтэй урьж ярилцсанд.Таньд болон  нийт танай уншигч нарт амжилтаар дүүрэн байгаарай гэж хүсье.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [150.129.142.119] 2016/09/27
Ardchilsan nam nusnuud
Зочин [202.9.41.219] 2016/09/27
Amjilt husie