Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй “Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй  байгаагаа” илэрхийллээ.

Харин БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин, Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж олон салбарт хамтран ажиллах боломжтой болсныг онцолсон юм.

Түүнчлэн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа тогтоож, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуучлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтойг хэллээ. Мөн тус мужийн төв Гуанжоу хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоохыг хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)