Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Б.Цэрэннадмид: Цас орсон учраас ургац хураалт түр зогссон

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмидаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Танай аймгийнхан өвлийн бэлтгэлээ хэр базааж байна вэ. Энэ жилийн онцлогийн тухай тодруулахгүй юу?
-Хадлан тариагаа базааж, ургац хураах, дулааны асуудлаа шийдэх гээд ажил ид өрнөж байна. Энэ өвөл 4.9 сая толгой мал өвөлжинө. Одоогоор малчид, иргэд албан байгууллагын хадлан тэжээл бэлтгэх ажил 82 хувьтай байна.

-Ургац хураалтын тухайд?
-Бид энэ жил 5200 га-гаас улаан буудай, 470 га-гаас төмс, 1400 гагаас ногоон тэжээл, 780 га-гаас тосны ургамал хураан авна. 30 орчим хувийг нь хураасан. Цаг агаарын байдлаас болж одоогоор ургац хураалт түр зогссон.

-Цаг агаар ямар байна. Цас орсон уу?
-Уулархаг нутаг болохоор цас эрт унадаг. Одоогоор нутгийн баруун талаар цас орсон байна. Зүүн хэсэгт бороотой гэсэн мэдээг ирүүллээ. Аймгийн төвийн тухайд нүүрсээ 30 хоногийн нөөцтэй татаж, дулааны асуудлаа бүрэн шийдсэн. Нэг суманд маань уурын зуухны асуудал яригдаад саяхан тендер нь зарлагдаж, ажлаа эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)