Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтарсан сургалт орон даяар явагдаж эхэллээ

Сум, дүүргийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ардчилсан намын нэр дэвшигчдэд зориулан “МоАН Санаачилга” ТББ, Ардчилсан намтай хамтран Сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт явуулж эхэллээ.

Сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд хэрхэн оновчтой, зөв явуулахад сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.

Сургалтыг дэмжиж АН-ын гишүүд, ҮЗХ-ны гишүүд орон нутагт ажиллах сургалтын баг бүрэлдэхүүнд орж хамтран ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу 24-ны өдөр Баянхонгор аймгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтын үеэр УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын Ерөнхийлөгч Л.Болд, Баянхонгор аймгийн ҮЗХ-ны гишүүн Б.Ганбат, М.Чулуунбаатар нар хүрэлцэн ирсэн байлаа.

Сургалтын эхэнд Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зөвлөмжийг хуульч Б.Болдбаатар хүргэсэн юм. Харин МоАН Санаачилгын Гүйцэтгэх захирал А.Батпүрэв Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан PR зөвлөмжийг өглөө.

Баянхонгор аймгийн Ардчилсан намын байранд болсон тус сургалтад тус аймгийн 19сум тус бүрээс төлөөлөгч ирсэн байлаа. Нийтдээ 100 гаруй хүн нэр дэвшигчдэд зориулсан сургалтыг авлаа.

Сургалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын Ерөнхийлөгч Л.Болд Баянхонгор аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчидтэй нээлттэй уулзалт ярилцлагыг хийсэн юм. Намын гишүүд санал, хүсэлт, шүүмжээ ил тод илэрхийсэн сургалт, уулзалт боллоо.

Баянхонгор аймгийн иргэн Тойвгоо: Өглөөг бид халаа сэлгээгээр угтах боллоо. Төрийн албан хаагчдыг хавтгайруулан халах явдал Баянхонгорт гаарч байна. Ажилтай амьдралтай байх бололцоог хаан боомилж байна. Ардчилсан намыг Эвтэй байхыг л ард түмэн хүлээж байна. Энэ үед Ардчилсан намаа дэмжиж агаар ус шиг хэрэгтэй байсан сургалтыг цаг заваа гарган хийж орон нутагтаа ажиллаж байгаад талархалтай хандаж байна гэлээ.

Намын гишүүдтэй ярилцаж байх үеэрээ гишүүн Л.Болд: “Ялагдлаасаа дүгнэлт хийх нь хамгийн чухал. Тиймээс ирээдүйгээ харъя гэвэл өнгөрснөө дүгнэж алдаагаа засах хэрэгтэй гэдгийг сургалтын үеэр онцоллоо. Сургалт цаашид  орон нутаг, нийслэлд үргэлжлэн явагдах юм байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [150.129.142.119] 2016/09/27
Amjilt ardchilsan nam yalnaa