Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Обама Леонардо Ди Каприотой уур амьсгалын өөрчлөлтийн талаар уулзалт хийнэ

АНУ-н ерөнхийлөгч Барак Обама жүжигчин Леонардо Ди Каприотой уур амьсгалын өөрчлөлтийн талаар нээлттэй уулзалт хийнэ гэж Цагаан ордноос мэдэгдлээ. Ирэх сард төлөвлөгдөж буй “Хойч үеийнхээ төлөө амьдран буй гарагаа хамгаалах нь чухал” сэдвийн хүрээнд яригдах уг уулзалт жүжигчин Леогийн шинээр бүтээж буй “Before the flood” баримтат киноны нэгэн хэсэг болох ажээ.

Найруулагч Фишер Стивенс, жүжигчин Лео нарын хамтын бүтээл болох  “Before the flood” баримтат кино нь цаг уурын өөрчлөлтийн асуудал хамгийн тулгамдсан аюул болоод байгаа гэх ойлголтыг олон нийтэд харуулах бөгөөд киног бүтээхийн тулд олон газраар зорчжээ. Энэ оны Оскарын наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Лео шагнал гардах үедээ ч  дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөнд хандуулахыг зорьсон.

Тэрбээр хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлт бол бодит зүйл. Хүмүүн бидний хамгийн анхаарах гол аюул болсон бөгөөд бид хамтран ажиллах шаардлагатай. Дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчдын дэмжлэг дуу хоолой хэрэгтэй хэмээн хэлсэн билээ.

Түүнчлэн Лео  “Before the flood” баримтат киногоо АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гаргахаар төлөвлөөд байна. АНУ бол хүлэмжийн хийг бууруулах асуудалд хамгийн том үүрэг гүйцэтгэж чадах учир улс төрчдийг энэ талаар голлон анхаарахыг хүсч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)