Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

"Урд хөл бүдрэхэд хойд хөл буруугүй”

Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтарсан сургалт Өвөрхангай аймагт боллоо

ИТХ-ын 2016 оны сонгууль ирэх сарын 19-ний өдөр болно. Энэ жилийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1613 баг, 152 хорооны 7282 нэр дэвшигч өрсөлдөж байна.

 

Ардчилсан нам, МоАН Санаачилга хамтран орон нутгийн сонгуульд оролцож байгаа Ардчилсан намын нийт нэр дэвшигчиддээ зориулан сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд хэрхэн оновчтой, зөв явуулах талаарх сургалтыг явуулж эхлээд байгаа юм. Сургалт 21 аймаг, 9 дүүргийн нэр дэвшигчдэд хүрэх юм байна. 21 аймагт хийх сургалтын салхийг Хэнтий аймаг хагалсан бол дүүргээс Чингэлтэй дүүрэг эхний сургалтыг авчээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр Өвөрхангай аймагт сургалт үргэлжлэн явагдсан байна. Тус аймагт болсон сургалтад 19 сумаас 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.

 

 

Өвөрхангай аймаг дахь сургалтын бэлтгэл ажлыг Өвөрхангай аймгийн Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн Б.Даваацэрэн, Ц.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг нар хангаж ажилласан байна. Сургалтад УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын Ерөнхийлөгч Л.Болд оролцож намын гишүүдтэй нээлттэй ярилцлаа.

 

 

“АН хурлаараа үргэлж томилгоо ярьдаг. Нам гэдэг дүр төрхөө алдсан. Албан тушаалын төлөөх машин механизм болж хувирсныг дурдаад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, бодлого төлөвлөгөөтэйгээр цааш хөгжих зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг ард түмэн бидэнд өнгөрсөн сонгуулиар хангалттай сануулсан” гэдгийг Л.Болд гишүүн сургалтын үеэр хэллээ.

 

 

Сургалт, уулзалт намын дотоод шинэчлэл, алдаа оноогоо дүгнэсэн үзэл санаагаа нээлттэй дэвшүүлсэн уур амьсгал дунд болж байлаа. Тухайлбал Ардчилсан намын анхдагч гишүүн Х.Пүрэв сургалт, уулзалтын үеэр: “Дээгүүр болж байгаа зодоон доор байгаа намын гишүүддээ халгаатай байна. Урд хөл бүдрэхэд хойд хөл буруугүй гэж Монголчууд ярьдаг. Төрд намаа төлөөлж байгаа төлөөлөгчид эв эеэ хичээх хэрэгтэй байна. Ард түмэн Ардчилсан намын хийж бүтээсэн ажилд муу үнэлгээ тавиагүй гэж бодож байна. Дотоод эв нэгдлээ хангахыг сануулж бидэнд сонгуулиар сануулга өгсөн. Тиймээс дээрээ учир зүйгээ олоод эв нэгдлээ хичээвэл ард түмэн бидэнд итгэл хүлээлгэхэд бэлэн байгаа шүү” гэдгийг онцоллоо.

 

 

Ардчилсан нам цаашдаа бодлогын нам болгож гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн энэ мэт системтэй сургалтыг тогтмол явуулж байгаасай гэж намын гишүүд, нэр дэвшигчид сургалтын үеэр хэлж байлаа. Сургалт орон нутгийн сонгуулиас өмнө бүх аймаг, дүүрэгт хүрч явагдах юм байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [59.153.113.250] 2016/10/02
ЗӨВ ШҮҮ
Зочин [27.123.214.102] 2016/09/29
Sain bna
Зочин [202.70.46.215] 2016/09/27
The boljdee chaawaas