Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Дээд шүүхийн хоёр шүүгчийн орон тоонд хэнийг томилох вэ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч О.Зандраа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болж, шүүгч Ц.Сумъяа өндөр насны тэтгэвэртээ гарснаар энэ танхимд хоёр шүүгчийн орон тоо гарсан.

Тэдний оронд томилох шүүгчийг сонгон шалгаруулахаар ШЕЗ-өөс зар гаргасан бөгөөд долоон нэр дэвшигч бүртгүүлснээс хоёр нь нэрээ татаж, тав нь шалгалт өгсөн юм. Шалгуулагчдын авсан дүнг Шүүхийн мэргэшлийн хорооноос ШЕЗ-д хүргүүлжээ. Уг дүнгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт хамгийн өндөр буюу 75 оноо авсан байна.

Түүний дараа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Г.Банзрагч 72.84 оноотойгоор жагсчээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нар авсан оноогоороо дээрх хоёр нэр дэвшигчийн ард оржээ. Өдгөө ШЕЗ-ийн таван гишүүн хуралдаж, уг дүнг хэлэлцээд олонхын санал авсан хоёр хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)