Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Умард Солонгосын иргэд Хятад руу “урсаж” байна

Есдүгээр сарын эхээр Умард Солонгосыг дайрсан “Lionrock” хар салхи асар их хохирол учруулсан төдийгүй олон иргэнд хаалттай улсаасаа зугтах боломж олгожээ. “Times” сонинд мэдээлснээр, Хятад болон Умард Солонгосыг заагладаг Түмэн гол эргээсээ хальж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг ч, өргөст торыг ч “угаажээ”.

Нутгийн оршин суугчид энэ боломжийг нэн даруй ашиглаж, өдөрт 30 гаруй хүн нөгөө эрэгт гарч байгаа тухай Умард Солонгосын дүрвэгсдийн эрхийг хамгаалдаг байгууллагаас мэдээлсэн байна. Урьд нь өдөрт байтугай сард 20 хүн ч нөгөө эрэгт гарч чаддаггүй байжээ.

Солонгосын хойг хоёр хэсэгт хуваагдсан цагаас хойш умардаас өмнөд рүү дүрвэгсдийн тоо 29 мянга хүрсэн байна. Тэдний олонх нь Хятадаар дамжин гарчээ. Одоо БНХАУ-д Умард Солонгосын 200 мянга орчим дүрвэгч оршин сууж буй. Энэ байдлыг Хятадын Засгийн газар таашаадаггүй бөгөөд дарангуйлагч дэглэмээсээ зугтсан дүрвэгчдийн цуваанд дарагдахаас болгоомжилдог байна.

Тиймээс Хятадын эрх баригчид хууль бус дүрвэгсдийг мөшгиж, Пхеньян руу албадан гаргадаг. Ийм үйлдлийг уг нь НҮБ-ын Дүрвэгсдийн конвенцоор хориглодог юм. Түүгээр зогсохгүй, Хятадын удирдлага дүрвэгсдийг буцаах талаар БНАСАУ-тай хамтран ажиллаж, хууль зөрчин хил давж ирсэн умардынхныг барьж өгсөн иргэдээ урамшуулдаг аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)