Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Улаанбаатарын намар”-ын үеэр Никитон, Камертон хамтлагын үнэгүй тоглолт болно

“Улаанбаатарын намар” нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих аж.
 
Арга хэмжээний үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   түргэн хоолны газрууд  ажиллана.
 
Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөх юм байна. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)