Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дундговь аймагт хонины цэцэг өвчин дахин илэрчээ

Энэ сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн “Талын хоолой” гэдэг газарт малчин айлын 80 хонь, 18 хурга халдварт өвчний шинж тэмдэг илэрч,  хонины цэцэг өвчин болох нь тогтоогджээ. Баянжаргалан сумын Засаг дарга захирамж гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн 80 хонь, 10 хургыг тусгаарлаад байгаа аж.

Хонины цэцэг өвчний тохиолдол тус аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн гарч эхэлсэн бөгөөд Говь-Угтаал, Сайнцагаан сумдад өвчний дэгдэлт намжаагүй учраас хөл хориог цуцлаагүй байсан юм. Ийнхүү дахин Баянжаргалан суманд голомт бий болжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)