Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Валерия Лукьянова Монголд иржээ

Дэлхий дахинаа "Амьд барби" хэмээн танигдсан Украйны алдарт дуурийн дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова өнөөдөр 06:25 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Тэрээр манай улсад зохиогдож буй "Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүндэт зочноор ийн уригдан ирсэн юм.

Тус тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд оролцож титмийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол улсыг төлөөлж Э.Урангоо оролцож буй.

"Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээний хаалтын ёслол энэ сарын 8-ны өдөр 19:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох ба энэ үдэш тэргүүн титмийн эзнээ тодруулах юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)