Монгол улсын гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно.

Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд ирээдүйн балетчидыг нээн илрүүлж, тэдний авьяасыг хөгжүүлэх зорилготой юм.

Уралдаан 6-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.