Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Найман настай хүүхдүүд өвс ачсан машиныг шатаасан нь тогтоогджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIV хороонд байрлах “Өлзийт” хороололд орших “Магнай трейд” ШТС-ын дэргэд өвс ачсан машин шатсан талаар бид мэдээлсэн. 
 
Тодруулбал, уг дуудлага өнгөрсөн пүрэв гарагийн 17.05 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат 39 настай А-гийн “Daewoo” авто машинд ачиж явсан 480 боодол өвс шатжээ.
 
Улмаар тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 болон 65 дугаар ангийн 14 албан хаагч ажиллаж, утраасан байна. Тэгвэл уг галыг найман настай хүүхдүүд тавьсан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
 
Одоогоор гал тавьсан С, А, Т нарыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)