Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

БНХАУ-ын Засгийн газар Мазаалайг хамгаалахад туслана

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зуржээ.
 
Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төслийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар БНХАУ-д тавьсан байна.
 
Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийжээ.
 
Энэхүү төсөл ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхлэх юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)