Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Насаараа хоригдох ял авсан эрдэмтэн хүний эрхийн дээд шагнал хүртлээ

Уйгурын эрдэмтэн Илхам Тохти хүний эрхийн дээд шагнал болох Мартин Энналийн шагнал хүртсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Тэрээр 2014 онд Шинжаан-Уйгурын салан тусгаарлах үйл ажиллагааг удирдсан хэргээр БНХАУ-ын шүүхээс насаараа хоригдох ял авсан байна.
 
Шинжаан-Уйгурын нутаг дахь салан тусгаарлагчдын үйлдэл хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан билээ. Тус мужид исламын шашинтай 10 сая гаруй уйгур үндэстэн амьдардаг гэсэн тооцоо бий.
 
Уйгур үндэстнүүд Бээжингийн эрх баригчдыг үндэс угсаагаар ялгаварлаж, хүний эрхийг байнга зөрчдөг хэмээн үзэж зөрчилдсөөр ирсэн. Энэхүү зөрчил улам хурцдаж, хоёр жилийн өмнө уйгурын босогчид болон хятад цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 100 орчим хүн амь насаа алдсан удаатай.
 
Мөргөлдөөн улам ширүүсч, уйгур эрдэмтэн Илхам Тохти салан тусгаарлах үйл ажиллагаанд гар бие оролцоогүй ч уйгур иргэдийн оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлсэн, Хятадын бодлогыг хурцаар шүүмжилсэн гэх үндэслэлээр насаараа хоригдох ял авчээ.
 
Тэрээр ял авахаасаа өмнө Уйгур-Хятадын харилцааны судалгааны ажил, Хятадын бодлогыг хурцаар шүүмжилдгээрээ олон нийтэд танигдаад байсан аж.
 
Эрдэмтэн Тохтигийн хүний эрхийн шагнал авч буйг Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүнг Шуан буруушааж “Илхам Тохти хүний эрхтэй холбоотой ямар ч үйл ажиллагаа хийгээгүй” хэмээн ярьжээ.
 
Эрдэмтэн Тохтиг шагналд нэр дэвшсэн орой түүний охин Жевер Илхам “Миний аав Шинжаан дахь уйгурчуудын эрхийн төлөө ганц л зүйлээр тэмцдэг байсан. Тэр бол түүний ярьж бичдэг байсан үг, нийтлэл, яриа юм. Энэ бол түүний хийдэг байсан бүх зүйл. Үүнийхээ төлөө насаараа хоригдох ял аваад байна. Хятад улс аавын минь хэлсэн үгний төлөө заналхийлсэн. Түүн шиг хүн насаараа байтугай нэг өдөр ч шоронд байх ёсгүй” хэмээн бичжээ. Жевер Тохти өдгөө АНУ-д боловсрол эзэмшиж байгаа аж.
 
 
Илхам Тохтиг дээрх шагналаас гадна Захаровын эрх чөлөөний шагналд мөн нэр дэвшүүлээд байгаа юм байна. Болгарийн парламентын гишүүн асан Илхан Кючюк Тохтиг “Хятад болон өөр угсаатны хоорондох энх тайван, хууль дүрэм, хүний эрх адил тэгш, зэрэгцэн үйлчлэх тухай авч үзсэн жинхэнэ чөлөөт сэтгэгч” хэмээн тодорхойлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)