Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Хотын төв гудамжинд 5метр өндөр нарс мод тарьжээ

Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.
 
Энэ үүргийн  дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ.  Удахгүй Засгийн газрын ордны  зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)