Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Тайланд руу зорчихгүй байхыг зөвлөв

Тайландын эзэн хаан, 88 настай Пумипон Адульядет өчигдөр таалал төгссөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл үүний дараа тус улсын Засгийн газар өчигдөр шуурхай хуралдаан хийж, нэг сарын турш гашуудал зарлах шийдвэр гаргажээ. 
Төрийн албан хаагчид нэг жилийн турш зөвхөн хар хувцас өмсөх ёстой гэсэн захирамжийг мөн гаргасан байна. Харин бусад хүмүүс нэг сар хар хувцас өмсөх ёстой аж. Мөн улс орон даяар ямар ч байр ёслол тэмдэглэхийг хориглон, зугаа цэнгээний газруудыг хаахаар болжээ.
Эзэн хаан таалал төгссөнд иргэд маш ихээр гашуудаж байгаатай холбогдуулан эрх баригчид өнөөдөр Тайландын бүх төрийн, төрийн бус байгууллагуудад амралтын өдөр болгон зарлав.
Мөн тус улсын телевиз, сонин, сайт зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь төлөвлөсөн байсан бүх нэвтрүүлгээ цуцалж, зөвхөн эзэн хаан Пумипон Адульядетын амьдралын тухай хөрөг нэвтрүүлгийг хар, цагаан форматаар цацаж байгаа аж.
 
Тайландад улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард Тайланд өмнөд хэсгийн зарим мужид удаа дараа дэлбэрэлт болж, онц байдал зарлаж байсан. Тэгвэл эзэн хаан таалал төгссөн энэ үеийг ашиглан хэт даврагчид бослого, халдлага гаргаж магадгүй хэмээн Засгийн газраас болгоомжилж, гадаадын иргэдийг ойрын нэг сарын хугацаанд онцын шаардлагагүй бол Тайланд руу зорчихгүй байхыг зөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)