Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол улс Японы зах зээлд нүүрс нийлүүлнэ

Монголын сайн чанарын нүүрсийг Японы зах зээлд худалдан борлуулах санамж бичгийг "Энержи Ресурс" компани болон Японы "Сумитомо" групп хооронд өнөөдөр байгууллаа. Ийнхүү Монголын нүүрс Японы зах зээлд гарч, үнэ нь өсч, өрсөлдөх чадвар нь нэмэгдэх боломж бүрдэж байна.
 
Мөн Монголын сүүг хуурай технологиор боловсруулж, Японы зах зээлд гаргах эхлэл тавигдлаа. Түүнчлэн экологид хамгийн аюултай хог хаягдал болох бүх төрлийн батерейг Монголчууд дотооддоо хагас боловсруулах үйлдвэр байгуулагдахаар боллоо.
 
Эдгээр ажил Ерөнхий сайдын тус улсад хийж буй айлчлалын үеэр Япон Монголын компаниуд хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны санамж бичгийн үр дүнд хийгдэж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)