Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Архи согтууруулах ундаа борлуулахыг хориглов

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргажээ.
 
Захирамжид 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна.
Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.
 
Эдгээр өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)