Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Толгойтын чиглэлд нэмэлтээр гурван автобус явж эхэллээ

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын  3,6 км автозамын засварын ажилтай танилцжээ. Энэ үеэр иргэд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж болон тоос шороо ихтэй орчинд  амьдарч байгаагаа онцолсон байна.
 
Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус авто замын шинэчлэлийн ажлыг 2016 оны аравдугаар сарын 17-ны дотор дуусгаж зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгчээ.  Мөн автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болсон байна.
Үүнд:
 
  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах
  • Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин замналаараа үйлчлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)