Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

ОУВС-гийнхан манайд туслах эсэхээ энэ долоо хоногт шийднэ

Манай улс стэнд бай хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ОУВС-д тавиад буй. Тодруулбал, Засгийн газар валютын сангийн тусламжийг авахаар уулзалт яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ сарын эхээр л гэхэд АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд,  Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон билээ.

Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай  уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон аж.

 

Тэгвэл ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болжээ. Ингэснээр манай улсад туслах талаарх эцсийн шийдвэрээ гаргах юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)