Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дөрвөн шаардлага гаргажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстойг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
 
Тэрээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан дөрвөн шаардлага тавьж буй аж.
 
Тодруулбал,
 
-Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлах,
 
-1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах,
 
-Хуучин авч байсан зээлүүдийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх,
 
-“Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.
 
Түүнчлэн “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр Орхон аймгийн иргэд аливаа эрсдэлээс хамгаалагдах боломжтой болно гэж тэрээр үзжээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)