Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Бангкок дахь Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргав

Тайландын Цогжавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзжээ. Мөн хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хандан уриалаад байна.
 
Энэ хугацаанд Тайланд улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ихэнх арга хэмжээ цуцлагдах эсхүл хойшлогдох, үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарагдахгүй аж.
 
Иймд Тайланд улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа манай улсын иргэдэд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг Бангкок дахь Элчин сайдын яамнаас зөвлөмж болгож байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)