Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт болж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг энэ өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.
Сургалтыг онцгой байдлын ерөнхий  газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар нээж, Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)