Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхдийн мөнгө олголтын эхний ээлжинд хамрагдсан эсэхээ онлайнаар шалгаарай

Хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-аар зохицуулдаг.  Эдийн засаг,  санхүүгийн  хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567-оор тогтоогдсон байна.
 
Дээрх Засгийн газрын тогтоолоор нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан 2 өөр цаг хугацаанд олгохоор зохион байгуулж байна.
 
Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдүүдийн хувьд Сангийн яаманд нэр байрших замаар, тодорхой хугацааны дараа бэлнээр авах юм.
 
Иргэдийн дунд хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань авахгүй үлдчихлээ гэж санах зовох хандлага их байгаа бөгөөд “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмын дагуу хүүхэд бүр хүүхдийн мөнгөө авна. Та эхний ээлжийн олголтонд хамрагдсан эсэхээ мэдэхийг хүсвэл дараах линкээр орно уу.
 
http://check.hudulmur-halamj.gov.mn/check/
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)