Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Ханбаатарт оноосон ялыг 9 жил хэвээр үлдээжээ

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, ЗДТГ-ын дарга Г.Ариунболд нар ажлын газрынхаа малын эмч Б гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Тэд 24 настай Б-г хээр аваачин зодож, улмаар хүчирхийлж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан юм. Тус хэргийн шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Улмаар түүнийг есөн жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оноосон билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Шүүх хуралдаанаас Б.Ханбаатарт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 9 жил хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)