Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

140 айлыг түр оршин суух байранд оруулахаар боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа.
 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгсөн юм.
 
Иймд нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий тус барилгын зоорийн давхар болон 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламж, гадна тохижилтын эд хөрөнгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын данс бүртгэлд бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцуулахаар шийдвэрлэлээ. 
 
Мөн 2013 оноос хойш Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаа болон одоог хүртэл орох оронгүй байгаа 366 айлаас эхний ээлжинд нийслэлийн удирдлагууд 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулахаар шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)