Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Харуулын байр шатаж, дотор нь байсан хүн угаартжээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 дугаар байрны урд талын автомашины зогсоолын хоёр давхар барилгын дээд давхарт харуулын байр өнгөрсөн шөнө шатжээ. Шөнийн 02.00 цагийн орчимд ирсэн галын дуудлагаар Чингэлтэй дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах Х дугаар ангийн найман  алба хаагч ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн 50-60 орчим настай А гэдэг эрэгтэй угаартаж нас барсан байсныг  Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)