Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дорнод аймагт 4 хүн архинд хордож амиа алджээ

Дорнод аймагт 21 хүн химийн бодисонд хордож, 4 хүн амиа алдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдлаа. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Зөв боломж" компанийн 21 ажилтан архи гэж андуураад химийн бодис ууж, улмаар хордсон гэх.
 
Тэгвэл эл мэдээлэл зөрүүтэй болохыг цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж мэдээллээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр 21 хүн химийн бодисонд хордоогүй аж. Харин 6 хүн архинд хордсон бөгөөд 4 нь амиа алдсан байна. Тэд яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд хордсоны улмаас амьсгал хураасан аж.
 
Мөн хордсон иргэд "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Зөв боломж" компанийн ажилтнууд гэдэг нь үнэн гэнэ.
 
Одоогоор чухам ямар архинд яагаад хордсон эсэх нь тодорхойгүй байна. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)