Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Исланд Улс Исланд дэлгүүртэй шүүхдэлцэв

Исланд бол Европын хамгийн умард хэсэгт орших туурга тусгаар улс билээ. Тэгвэл Их Британийн нэгэн сүлжээ дэлгүүр мөн л ийм нэрээр нэрлэгддэг аж. Энэ явдал Исландын Засгийн газарт ихэд таагүй санагдах болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэд Iceland Foods компанийг шүүхэд өгсөн байна. Тэд нэхэмжлэлдээ энэ худалдааны тэмдэг тус улсын компаниудын үйл ажиллагаанд хор уршиг учруулж байна хэмээн бичжээ. 
 
Iceland Foods компани Европ даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 46 жилийн түүхтэй юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус компани Исланд Улсын хэд хэдэн компанийг шүүхэд өгөөд, тэдгээр компаниуд түүний өрсөлдөгч биш хэдий ч ялалт байгуулж чадаж байсан гэнэ. Энэ нь Исландын төр, засгийн уурыг ихэд хүргэжээ. Тиймээс Исландын Засгийн газар Европын холбооны Оюуны өмчийн газарт хандан дээрх худалдааны тэмдгийг хүчин төгөлдөр биш болгох хүсэлтийг тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)