Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно

Засгийн газар өнөөдөр 16.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар тов зарлажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов албан ёсоор гараагүй байгаа ч цаг агаарын байдлаас шалтгаалан үүсэх болох хүндрэлийн асуудлыг хэлэлцэнэ гэх хүлээлт байгаа.

Учир нь, ирэх 12, 1 дүгээр сард цас ихээр орох төлөвтэй байгаа тул цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор засгийн газар ээлжит бусаар хуралдана гэх мэдээдэл байна.

Мөн хуралдаанаар эрх баригч намын гишүүдийн дунд огцруулахаар яригдаж буй дөрвөн сайдын асуудал болон Далай ламын айлчлалтай холбогдуулан урд хөршөөс манай улсын холбогдох албаны хүмүүсийн дөрвөн томоохон уулзалтыг хойшлуулсан асуудлуудыг тухайлан хэлэлцэнэ гэх  таамаглал байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)