Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хүчирхийлэлттэй тэмцэх аян эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг  11-р сарын 28-наас 12-р сарын 10-ныг хүртэл зохион байгууллахаар боллоо. Тус аяныг жил бүр тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг ч энэ жил  гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд ч биш бага насны хүүхдүүд, тэр дундаа эмэгтэй, эрэгтэй гэж ялгахгүйгээр  өртөж байгаа учраас ийнхүү “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аяныг зохион байгуулж байгаа аж.

16 хоногийн хугацаанд үргэлжлэх  аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг онцолж, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, иргэд, төрийн бус бус байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас буюу ойр дотны хүнийхээ гарт 94 хүн амь насаа алдсан тоо байна. Түүнчлэн 2016 оны эхний арван сарын байдлаар хүчирхийлэлтэй холбоотой 1066 гэмт хэрэг бүртгэгдсэнээс есөн хүн нас барж, 956 хүн гэмтсэн тоо баримт байна.

Гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оны мөн үеийхээс 38 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь чимээгүй дайныг зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг аяныг зохион байгуулагчид онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)