Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Энэ долоо хоногт хүйтний эрч суларна

Баруун аймгуудын нутгаар: 28,4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.  3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.
 
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. 3-4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
 
Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30,4-нд зарим газраар бага зэргийн цас орно. 30,4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 30,4-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.   
 
Говийн аймгуудын нутгаар: 29,4-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Арц богдын өврөөр, 4-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)