Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Аймгийн авто замуудад хурд сааруулагч байршууллаа

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд аймгийн төвийн авто замуудад хурд сааруулагч байршууллаа. Уг хурд сааруулагчийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачууд, ард иргэдийг авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад байршууллаа. Үүнд “Хонхор” хотхоны 8-р байрны урд талын автозам, 3-р байрны урд талын автозам, 4 замын уулзвараас  дээш өгсөх замд эсрэг урсгалын хөдөлгөөнийг тусгаарлах гэрэлт товруу, 1-р сургуулийн автобусны буудлын хоёр талд, 2-р сургуулийн арын замын автобусны буудлын баруун алд, Ханангийн эгнээний зүүн үзүүрт тус тус байршуулсан бол Улсын чанартай авто замын дагуу босоо цагдаа байршуулах ажлыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)