Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Японд шувууны ханиад дэгджээ

Японы Нийгата, Аомори мужийн шувууны аж ахуйд Н5N8 вирусийн голомт илэрчээ. Тиймээс орон нутгийн эрх баригчид өвчин гарсан фермүүдэд устгал хийх захирамжийг яаралтай гаргасан байна.
 
Шувууны ханиадны нэг төрөл болох Н5N8 вирус нь хүнд дамжин халдварладаг учир ийнхүү яаралтай арга хэмжээ авчээ. Захирамжийн дагуу Нийгата мужийн Сэкигава тосгонд 310 мянга, Аомори мужид 16.5 мянган тэжээвэр тахиа, нугасыг устгалд хамруулсан байна.
 
Мөн бусад аж ахуйнуудад халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)