Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ОХУ-ын дипломат төлөөлөгч Хар сарнайгийн Амарааг зодож гэмтээжээ

Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах хүнд зодуулсан тухай мэдээллийг эх сурвалж ирүүллээ. Тодруулбал түүнийг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь зодож гэмтээсэн байна.
 
Хэрэг явдал ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 23-ны оройн 19:00 цагийн үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан "Жаргалтай Улаанбаатар" цэнгүүний үеэр болсон байна. Тус арга хэмжээнд БНХАУ,ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд зэрэг олон тооны хүндэт зочид уригдан ирсэн байсан гэнэ.
 
Улмаар уг арга хэмжээний дараа ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь согтуурсан үедээ Амарааг архины шилээр толгойн тус газарт нь цохиж ухаан алдуулсан аж. Одоогоор Амраагийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.
эх сурвалж:zuv.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)