Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Дунд сургуулийн хашаанд шилүүс явж байсныг онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ

Багануур дүүргийн 64 дүгээр сургуулийн хашаанд өчигдөр орой шилүүсний зулзага ногуул орж ирсэн байна. Дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид тор тавин барьж Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ. Сургуулийн хашаанд орж ирсэн шилүүсийн зулзага ногуулын нэг хөл нь гэмтсэн байсан бөгөөд хавханд орж гэмтсэн болохыг нь тогтоожээ.
 
 
Дашрамд сонирхуулахад, шилүүс нь Өмнөговь, Алтайн өвөр говийн хад чулуутай намхан уулс, толгодоор нутагшдаг байна. Гэхдээ хар сүүлт, зээр, бөхөн, аргаль, янгир, туулай, ногтруугаар хооллодог бөгөөд тэдгээрийн байршлыг дагаж нутагладаг аж. Шилүүсийг устаж болзошгүй амьтан гэж үзэн Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад тус тус бүртгэжээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.10.21.52] 2016/12/03
odoo yah bol
Зочин [202.21.117.162] 2016/12/02
Биологич мэдээллээ зөв бичээсэй билээ