Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Бага насны хүүхдүүдэд томуугийн вакцин үнэгүй хийж байна

Хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин буюу бидний хэлж заншсанаар ханиадны тархалт нэмэгддэг.
 
Тодруулбал, амьсгалын хүнд халдвар буюу хатгалгаатай хүн улсын хэмжээнд нийт үйлчилгээ авч буй иргэдийн 11 хувийг эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатарт хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 38 хувийг, насанд хүрэгчдийн 2.5 хувийг томуугийнх эзэлж байгаа аж.
 
Гэхдээ сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гарснаар иргэд энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй байх боломж бүрдээд байгаа юм. Тодруулбал, ХӨСҮТ-д болон аймаг орон нутгийн эрүүл мэндийн нэгдэл, төвүүдэд томуугийн вакцин хийж байна.
 
Ингэхдээ уг вакциныг 15 мянган төгрөгөөр хийх юм байна. Гэхдээ бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн, ажил мэргэжлийн шаардлагатай хүмүүст үнэ төлбөргүй хийх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)