Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ховор амьтдын эд эрхтэнг нуун хил гаргах гэж байжээ

Улаанбаатар хотын харьяат М, Орхон аймгийн харьяат Н нар өнгөрсөн сарын 28-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялж явсан галт тэргэнд ангийн эд эрхтэн нуун өмнөд хөрш рүү гаргах гэж байжээ.
 
Тодруулбал, бугын чив дөрөв, чонын гурван толгой, эрүү, ходоод 12, хүдрийн заар тав, бугын эвэр 20 кг-ыг биедээ нуун хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна.
 
Тэднийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд хамтран илрүүлэн, шалгаж эхэлжээ.
 
Дашрамд дурдахад, нэн ховор амьтанд тооцогддог нэг хүдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг, нэг буга 6.6-7.5 сая төгрөг байдаг аж. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)