Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд үзлэг оношилгоонд хамрагджээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харъяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь 12 дугаар сарын 03 буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан сарын аяныг “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” уриан дор 2016 оны 11 сарын 03-наас 12 сарын 03-ны хооронд зохион явуулж байгаа юм.  Энэ аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв  Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажил амжилттай хэрэгжлээ. 
Үзлэг Сэргээн засах эмнэлэгт 11 сарын 25, 28, 29, 30-ны өдрүүдэд явагдаж, нийт 36 хөгжлийн бэрхшээлтэй ахмадад амбулаторийн үзлэг болон ЭХО үзлэгийг хийж, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ (8 төрлийн үзүүлэлтээр)-г хийж үйлчилсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)