Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"Их дуулга"-д М. Уранцэцэг түрүүллээ

Энэ оны жудо бөхийн хамгийн сүүлчийн тэмцээн болох "Их дуулга" тэмцээн өнөөдөр Токио хотод болж байгаа билээ.

Жүдо бөхийн Токиогийн "Их дуулга" тэмцээний -48кг-д М.Уранцэцэг  БНСАУ-ын жудоч Жон Бо Кюүг ялж анх удаа түрүүллээ. Монголын шилдэг жүдочдоос босго өндөр бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулгад түрүү бөх өнөөдрийг хүртэл байгаагүй. Түүний хувьд БНСУ-ын жүдоч Жон Бо Кюүнтэй аваргын төлөө барилдаж торгуулиар яллаа. Хоёр жүдочийн хувьд долоон удаа таарч барилдаж М.Уранцэцэг гавьяат зургаан удаа, БНСУ-ын жүдоч нэг удаа ялсан.

М.Уранцэцэг гавьяатын хувьд 2013 оны Токиогийн Их дуулгад мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил шагналт VII байрт шалгарч байсан бол АНХНЫ алтан медалийн эзэн боллоо.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)