Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Америкийн нэгэн мужид орос архийг хориглох санал гаргажээ

Нью-Гэмпшир мужийг төлөөлсөн сенатор Жефф Вудбёрн Оросын эсрэг хориг арга хэмжээг шинэ төвшинд гаргажээ. Тэрээр Нью-Гэмпшир мужий супер маркет болон зоогийн газруудад оросын “Водка” архийг худалдаалахыг хориглох санал дэвшүүлсэн байна. Тэрээр энэ тухай зохих хуулийн төслийг орон нутгийн засаг захиргаанд өргөн барихаар боловсруулж байгаа юм байна.
 
Хуулийн төсөлд Оросын үндэсний согтууруулах ундааг Нью-Гэмпшир мужид борлуулж байгаа хэмжээ болон энэхүү архи нь нутгийнхан дунд хэр их алдартай талаарх мэдээлэл байхгүй аж.
 
Вудбёрн Ерөнхийлөгчийн сонгуульд оросын хакерууд нөлөөлсөн гэж үзэж байгаа ба Орост мөн “адилхан хариуг” барих ёстой хэмээжээ.
 
Тэрээр “Та нар ихээхэн хүч хөдөлмөрөөр олсон доллараа та нарын босгосон ардчиллыг бусниулахаар оролдож байгаа хүмүүст илгээж байгаа юм биш үү? Та нарын  доллар өөрийн үзэл баримтлалаа дагах ёстой” гэж хэлж байсныг дээрх нийтлэлд иш татсан байв.
 
Сануулахад, нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Үндэсний тагнуулын алба орос хакерчид Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх илтгэлийг нийтлүүлсэн байлаа. Уг баримтыг Оросын эрх баригчид мөн цаашлаад шинээр сонгогдсон  Ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжилж байсан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)