Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа

БСШУСЯ-ны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга М.Мөнхбаатар  ЦУОШГ-ын цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч хүйтрэх бөгөөд ханиад томууны дэгдэлт ихтэй байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг  нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах болсон тухай өнөөдөр мэдээллээ. 
 
Орон нутгийн хувьд Завхан, Ховд аймгийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг  долоо хоног сунгалаа.  Бусад аймгуудад сурагчдын амралтад өөрчлөлт ороогүй.  Сурагчдын амралтыг сунгаснаар зуны амралтын хуваарь өөрчлөгдөхгүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүд хуваарийн дагуу хичээллэх юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.9.41.119] 2017/01/18
zub shiidber bna
Зочин [150.129.140.35] 2017/01/17
Өчигдөр ханиад буурч байна гэсэн өнөөдөр ихэслээ гэнэ. Тоо баримт судалгаатай шийдвэрээ гарагаж болдоггүй л юм байхдаа. Цэцэрлэгийн хүүходүүд бол ханиад хүрч л байг гэсэн үг үү? ЯАЖ шийдвэр гаргадаг юм бол доо?