Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд төрийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээний ажилтан, албан хаагчид жолооч, харуул, үйлчлэгч, жижүүр, тогооч болон Сууц өмчлөгчдийн холбоо, Тохижилт үйлчилгээний болон Ус, дулаанаар хангагч байгууллагын ажилчдын төлөөлөл 42 хүн оролцож, аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газраас үйлчилгээний соёл, хөдөлмөр хамгааллын талаар мэдээлэлийг өгсөн.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Гантөмөр нар оролцон,  нийтлэг үйлчилгээний ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөгөөнд оролцогчидтой санал солилцсон.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)