Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

6530 ширхэг архи согтууруулах ундааг тоолон лацдаж худалдан борлуулахыг хориглолоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11  байгууллагаас  архи  3432, пиво  2968, дарс 114, оргилуун дарс 16 нийт 6530 ширхэг архи согтууруулах ундааг тоолон лацдаж  дүүргийн хэмжээнд түр хугацаагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх  худалдан борлуулахыг хориглолоо.

Дүүргийн веб сайтад дүүргийн Засаг даргын захирамж, ажлын хэсгийн хуралдааны талаарх мэдээлэл болон сэрэмжлүүлэг, битүүмжилсэн согтууруулах ундааны тоо холбогдох мэдээ мэдээллийг байршуулаад байна. Дүүргийн Засаг даргын 1/69 дүгээр албан бичгээр дүүргийн нийт байгууллагуудад ажилтан албан хаагчиддаа уг асуудлын талаар мэдээлэх чиглэл хүргүүллээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төвд  архи согтууруулах ундаатай  холбоотой хордлогын шинж илэрсэн тухай дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй.

Нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна гэж Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)