Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхэд мөргөж зугтсан этгээдийг барьжээ

Чингэлтэй дүүргийн II хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин зугтсан хэрэг гарсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтөгс мэргэжлийн ур чадвар гарган барьсан байна.

Зарим жолооч зам тээврийн осол, хэрэгт холбогдон баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхидог. Энэ нь хэргээ улам хүндрүүлэх төдийгүй хүний амь нас хохирох аюултай учир хэргийн газраас зугтаахгүй, эрх үүргээ ухамсарлахыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)