Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхий сайд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэдээлэл хийнэ

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүүхдийн эрхийг хамгаалах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийнэ.

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Уг хуульд  хүүхдийн язгуур эрх ашгийг хангах, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах талаар ажиллах төрийн бодлого, хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр, хүүхдийг шийтгэхийг хориглосон бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хүүхдийн эрхийн ажилтныг томилон ажиллуулах эрхзүйн орчин бүрдсэн. Ерөнхий сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгнө.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)