Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Автомашины улсын дугаар 1,6-аар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил өнгөрөгч долоо хоногоос эхэлсэн. Энэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай машины жолооч нар татвараа төлөх ёстой. Харин бусад дугаартай хэрэглэгч дараах хугацаанд татвараа төлөх юм. Тухайлбал,

    2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
    3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
    4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
    5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард тус тус татвараа хураалгана.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд 21 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй гэх мэдээлэл байна.

Татвар хураалт тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй бол өдөр бүр торгууль төлөх буюу цаашлаад эрхээ хасуулах хүртэл арга хэмжээ авахуулах юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)